top of page

Витамин буюу аминдэм гэж юу вэ? Дутагдвал яах вэ?

#Цахимзөвлөгөө #Витамин_буюу_аминдэм

Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг.


Хүний биед эдгээр бодис дутагдсанаас болж олон суурь эмгэгийн суурь болдог шүү манайхаан. 
Эдгээр амин дэмүүдийг латин цагаан толгойн нэршлээр нь А, В, C гэх мэтчилэн нэрлэдэг. 


____________________________


А амин дэм: Нүд, арьс, шүд болон үсийг эрүүл саруул өсөн бойжиход тусална. Харааг сайжруулахаас гадна мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Дутагдвал? Өвдөг болон тохойн арьс хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Яаж нөхөх вэ? А аминдэмээр баялаг малын мах, элэг, загас, цөцгийн тос, сүү зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________ В1 амин дэм: Хоолны дур хүслийг сайжруулж, мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг идэвхжүүлдэг нөлөөтэй.

В2 амин дэм: Бие махбодийн


эд эсэд хүч нэмэгдүүлдэг. Нүдний эрүүл мэндийг хадгалж арьс, хумс, үсийг ургуулдаг. Нөгөөтэйгүүр амны шарх зэргийг түргэн эдгээхэд тустай. Ер нь төмөр дутагдсан хүн хэрэглэвэл зохино. Дутагдвал? В2 аминдэм Үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ. В3 аминдэм дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? В2 аминдэмээр баялаг малын мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүү зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________ ВЗ амин дэм: Бие махбодийн эд эсэд хүч нэмэгдүүлдэг. Нүдний эрүүл мэндийг хадгалж арьс, хумс, үсийг ургуулдаг. Нөгөөтэйгүүр амны шарх зэргийг түргэн эдгээхэд тустай. Дутагдвал? В3 аминдэм дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? А аминдэмээр баялаг малын мах, загас, мөөг зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________

В5 амин дэм: Биед орж ирсэн химийн бодисыг гадагшлуулдаг. Хэт их эм тан хэрэглэснээр зарим хүмүүс эмнээс хорддог байна. В6 амин дэм: Эл амин дэмийг ялангуяа хөл хүнд эмэгтэйчүүд хэрэглэвэл зохистой гэнэ. Жирэмсний хордлого тайлах үйлчилгээтэй. ____________________________ С амин дэм: Утаа болон хортой агаарын нөлөөллийг бууруулна. Ясны эд эсийг бэхжүүлдэг. Түүнчлэн шарх сорвийг хурдан анагаахаас гадна биеийн сулралтай тэмцдэг байна. Дутагдвал? Арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? С аминдэмээр баялаг нэрс, нимбэг, киви зэрэг жимс, жимсгэнэ, чинжүү, ногоон гоньд зэрэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________ D амин дэм: Биед хуримтлагдсан кальц болон фосфорын хэрэглээг идэвхжүүлж яс ургах, бэхжүүлэхэд тустай. Өсч яваа бага насны хүүхэд хэрэглүүлбэл шүд болон ясны хөгжлийг нь хурдасгадаг. Дутагдвал? Үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? Д аминдэмээр баялаг загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх ____________________________ Е амин дэм: Зүрхний өвчин үүсгэхээс хамгаалдаг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Дутагдвал? Тос муу шингэх, ядрах шинж илэрнэ


. Яаж нөхөх вэ? Е аминдэмээр баялаг ургамлын тос, ногоон өнгийн ногоо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________ К амин дэм: Цус өтгөрөлтөд сайн нөлөөтэй. Мөн шулуун гэдсэн дэх бактерийг устгадаг байна. Дутагвал яах вэ? К аминдэм дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? К аминдэмээр баялаг ногоон гоньд, сонгино, ургамлын тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. ____________________________ F аминдэм дутагдсанаас харшил үүсч батга гарна. Яаж нөхөх вэ? F аминдэмээр баялаг самар, цөцгийн тос зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх. ___________________________


P амин дэм дутагдвал шүднээс цус гарах, арьс хөхрөх, үс унах шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? Р аминдэмээр баялаг жүрж, самар, ногоон цай, үхрийн нүд зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх ё РР амин дэм дутагдвал үс унаж арьсны уян хатан байдал алдагдана. Яаж нөхөх вэ? РР аминдэмээр баялаг мах, загас, талх зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх ___________________________ Н аминдэм дутагдсанаас нойргүйдэх, уруул хагарах, нүд аргах, мөн үс унах зэрэг шинж илэрнэ. Яаж нөхөх вэ? Н аминдэмээр баялаг самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Танд амжилт хүсье. --------------------------------


Мөн эрүүл амьдралын хэв маягийн сургалт байнга явагдаж байна.

Манай Healthy Lifestyle Төгөлдөр клуб нь одоогоор - УБ хотод 2 салбартай - Хэнтий аймагт 1 салбартай - Солонгос улсын Сөүл хотод онлайн дасгалжуулагч гээд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. -------------------------------- 98998008 /УБ дах салбар/ 01053994327 /Солонгос дах дасгалжуулагч/

Мөн манай клубын группэд нэгдээд, эрч хүчийг мэдрээрэй. https://www.facebook.com/groups/tuguldurclubhealthy


0 comments
bottom of page